/*--Main Container--*/ .main_view { float: left; position: relative; } /*--Window/Masking Styles--*/ .window { height:150px; width: 150px; overflow: hidden; /*--Hides anything outside of the set width/height--*/ position: relative; } .image_reel { position: absolute; top: 0; left: 0; } .image_reel img {float: left;} /*--Paging Styles--*/ .paging { position: absolute; bottom: 40px; right: -7px; width: 178px; height:47px; z-index: 100; /*--Assures the paging stays on the top layer--*/ text-align: center; line-height: 40px; background: url(https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjL2JgRy_JyiDsXp4DgqVt7iFysdlQMdJEYf_wLrLQ8pqQIZ6RH-6lomAE5kJe9DqiDIcUjQNQX7EZteWpMWWQQ1dYOlAb8YlAFKaOrObuO9wVY7mSyeChPA04QZ4iGR02NpiVp0UZS4ySE/s1600/paging_bg2.png) no-repeat; display: none; /*--Hidden by default, will be later shown with jQuery--*/ } .paging a { padding: 5px; text-decoration: none; color: #fff; } .paging a.active { font-weight: bold; background: #920000; border: 1px solid #610000; -moz-border-radius: 3px; -khtml-border-radius: 3px; -webkit-border-radius: 3px; } .paging a:hover {font-weight: bold;}

Saturday, 10 December 2011


Жирийн найз чамайг уйлж байхыг хэзээ ч хараагүй байхад
Жинхэнэ найзын чинь нулимс мөрөн дээрээс чинь хатаагүй байх болно
Бид бид гэх бүр жим нь зам болдог юм миний найзуудаа



Харанхуй энэ давчуухан өрөөнд
хайрт чамдаа сэтгэлдээ би ингэж хэллээ.
Миний тэмцэл дагина чамдаа би хязгааргүй ихээр хайрлан дурлажээ
read more “ ”

Миний зүхэнд хайрын цэцэг соёолж байна.
Миний зүрхэнд ургаж буй тэр сарнай цэцэг  хамгийн сайхан цэцэг болсон байх болно.
Магадгүй чи сарнай байх үзэсгэлэнтэй бас өргөстэй
read more “ ”

афоризм


Ертөнцийн өргөсийг ширлэж хэрхэн барах билээ
Өөрийн гутлын улыг ширлэвэл дээр бишүү?
                                                                        /бурхан буддагий сургаалаас…/
Их саванд хийсэн ус
Их боловч үл асгарна
Их ухаантны сурсан эрдэм
Их боловч үл мэдэгдэнэ
            “тодорхой толь хэмээх сургаалаас…”
Би  хэр их баялагтай хүн бэ хэмээн та өөрөөсөө асуу.  /  Баялаг гэж юу вэ?. /. Та бол асар баян хүн юм. Яагаад гэвэл таны эргэн тойронд үй олон хүрээлсэн хүмүүс. Тэр хүмүүстэй та ямар нэгэн шижмээр холбогдсон байгаа. Хүмүүс хоорондын тэр харилцаа ямарч эд хөрөнгө,  эрх мэдлээс илүү баялаг юм шүү. Тэгэхээр та үнэхээр баян хүн мөн.
read more “афоризм”

Түргэн хэллэг
Хэн түргэн хэлбэл
Хэл үг чинь хурц болно

Сүрэл, солир
Хүрэл , хүрэл дөрвийн
Хүлэр, сүлэр хоёр нь хөнгөн үү?
Хүрэл, солир хоёр нь хөнгөн үү?

Бороонд норсон
Бор саарал морины
Олом жирэмний олон ором

Даргар торгон дээлийн
Далбагар урт хормойг
Даргар торгон дээлийн
Далбагар урт хормой гэнэ

Далангийн энгэрийн
Далан цагаан гэрийн
Дан цагаан бүрээс

Цас час улаангүй
Цав цагаан
Цус цав цагаангүй
Час улаан

Төлгөн хонинууд
Түргэн хөлтэй юу?
Иргэн хонинууд
Түргэн хөлтэй юу?

Хүрэл илүүр
Болор ээрүүл

Уул ул ууль гурав
Нэр үг
Уйлах улайх уллах гурав
Үйл үг

Хүрэн үрээний
Хөвөрхий уяа
Хөрвөхөд нь ч хөвөрнө
Хөлбөрөхөд нь ч хөвөрнө







Хүрэн морь хөлрөхөөрөө
Хөлсөө хөрвөөнө
Хүрэн бух хөлрөхөөрөө
Хөлсөө шөргөөнө






































Оньсого таавар хэлэлцэхэд
Оюун ухаан  нээгдэнэ
Төгөлдөр мэргэн
Дуугарахгүй ярина
Түүний нь бид
Нүдээрээ үзнэ

Хүйтэн өвөл тал дээр хэвтэнэ
Хойтон хавар нь гол руу гүйнэ

Түмэн бээрийн талбайд
Цагаан хоргол асгарав
Түүж авъя гэтэл
Цалгиж халгиад явчихав

Бэлчээр нутаг нь хэмжишгүй
Бэлчих сүрэг нь тоолшгүй
Малчин эзэн нь гэвэл
Махир ганц авгай

Дагуул дээр нь суугаад
Даамал дээр нь тохойлдоно

Анх төрөхдөө
Амьгүй гарч
Ахин төрөхдөө
Амийг олов

Амандаа аргамж чирч
Тоононд тор нэхнэ

Өөрөө нэг хонхор
Өөр дээр нь мянган хонхор

Уртсаж ургавч
Ургамал  нэргүй

Дэлгэр зуны улиралд
Хурдан морь шиг жирийнэ
Тэсгэм өвлийн цагт
Дардан  зам шиг толийно    







Үзмэр ч байж
Өөрийгөө үздэггүй
Хоёулаа байж
Нэгийгээ хардаггүй

Далан давхар
Дээлийн дотор
Эрж хайвч
Эзэн  байдаггүй


































Зүйр цэцэн сургааль үгс
Дөрвөн мөрөөр

Эцэг эхээ төө санахад
Эх орноо алд санах

Эхдээ муухай үр байдаггүй
Үрдээ муухай эх байдаггүй

Мэдэхгүй мөртөө мэлзэж зүтгэхээр
Мэдэхийн төлөө мэрийж чагнах

Голгүй газрын горхи чимээтэй
Уулгүй нутгийн толгод бараатай

Сонсохыг хүсдэггүй бол
Дүлийгээс дор
Уншихыг хүсдэггүй бол
Сохроос дор

Айл гэрийн дотор
Ухаант мэргэд өсдөг
Ачит эхийн хэвлийд
Хатан баатар төрдөг

Хавьгүй урт
Шат  өөд өгслөө ч
Хамгийн доод
Гишгүүрээс эхэлдэг

Цэнгэг агаарт
Цээж уужуу
Цэвэр суухад
Гэр уужуу

Сайн сурагч
Шамдаж давтах
Саар сурагч
Сандарч тэвдэх

Оёж чадахгүй
Гоёж мэдэх
Олж чадахгүй
Голж мэдэх





Анчин хүн
Ууландаа гярхай
Малчин хүн
Хотондоо жархай

Амьдрал гэдэг
Дэлгэр баян
Амьдрах гэдэг
Жаргал буян

Аюулт сум
Нэгийг ялах
Ариун үнэн
Бүхнийг ялах

Сэргэлэн оюун
Эрдэмгүй бол
Шимт хөрс
Усгүйтэй  адил


Нөхрийн сайн нь
Үгэндээ биш
Чихрийн сайхан нь
Цаасандаа биш

Бэлхнийг харвал
Балрахын байранд
Бэрхийг туулбал
Баатрын  байранд

Уулсыг давж
Уулсын цаадахыг үзнэ
Усыг гаталж
Усны тэртээг мэднэ

Эхний цасны
Хүйтэн их ч
Идэр есийг
Сануулах ачтай

Алган дээр тавихад
Тарианы үр жижиг ч
Арвин талыг бүрхэх
Далдын увидас нуугддаг

Ундраа мөнхийн
Булаг аваас
Уулаар ч дарсан
Булагдах нь үгүй


read more “ ”