Saturday, 10 December 2011
Цагаан уул (Edelweiss)
Үхэшгүй мөнх, Үнэнч хайр, Эр зоригийн бэлгэдэл.
Альпын цагаан уул маш өндөр газарт , хад асга дунд ганц нэгээрээ ургадаг тул Европт түүнийг түүж цуглуулах нь байтугай барааг хараагүй хүн олон байдаг. Тиймээс Европын орны баатарлаг эрчүүд хайртай бүсгүйдээ энэ цэцгийг олж бэлэглэхийг хүсдэг байжээ. Хэрвээ олж бэлэглэвэл хайрын хамгийн том илэрхийлэл , хамгийн нандин бэлэг болохоос гадна тэр залуу өөрийн эр зоригоо харуулсан явдал байсан гэнэ.
Үүнтэй холбоотой Альпын бүс нутагт ийм домог бий гэнэ. “Тэр нутагт маш үзэсгэлэнтэй гүнж байжээ. Тэрвээр Edelweiss гэх цагаан уул цэцэг олж өөрт нь бэлэглэсэн эрийг нөхрөө болгохоор шийдсэн тухайгаа зарлажээ. Гүнжийн хүслийг биелүүлэхээр олон хүн оролдсон ч чадсангүй. Тэр бүсгүйд үнэн сэтгэлээсээ дурласан нэгэн залуу олон жил цагаан уул цэцгийг хайсаар олж авчрах үед гүнж хөгширсөн байжээ.” …
Гэтэл манай оронд хаа сайгүй ургадаг энэ цэцгийн навч, цэцэг нь цагаан үсэрхэг бүрхүүлтэй. 7-с 9-р сард 5-6 ширхэг шар толгойтой, од хэлбэрийн дэлбээтэй цагаан цэцэг ургадаг. Монгол орны ой хээр , чулуурхаг хуурай газарт голдуу таардаг, энэ ургамал нь 3-20 см өндөр, Альпынхыг бодвол үржил шим сайтай хөрсөнд бүлэглэж ургадаг. Би зөндөөл үзэж байсан
Labels:
хайр
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment