Wednesday, 7 December 2011
my dream
Мөрөөдөлөө
биелүүлэх сайхан
Бид мөрөөдлийнхөө тусламжтай өсч хөгждөг. Агуу суутнууд бүгд л агуу
мөрөөдөгчид байсан. Тэгвэл бид юу хийх ёстой вэ?:
1.
Мөрөөдөж
зүрхэл: Ямар нэгэн илүү их зүйлийг хийх хүсэлтэй бай.
2.
Мөрөөдлөө
бэлд : Мөрөөдлөө
биелүүлэхийг гэрийн даалгавар болгон боломжтой үед бэлэн бай.
3.
Мөрөөдлөө
хадгал: Түүнийгээ
хийж хэрэгжүүл.
4.
Мөрөөдлөө
бусадтай хуваалц: бусдыг
/багш, эцэг эх, найзууд зэрэг/
мөрөөдлийнхөө нэг хэсэг болгож чадвал бидний мөрөөдөл бодсоноос ч том зүйл болж, түргэн хэрэгжих
болно
Мөрөөдөл нь биелнэ гэж итгэсэн хүн үргэлж мөрөөдлөө
биелүүлэх үүрэг хариуцлагыг мэдэрч, түүнийхээ төлөө уйгагүй тэмүүлдэг. Сонирхол
бол өөрт тохиромжтой тохиолдолд л ямар нэг зүйлийг хийх тодорхой хязгаартай,
уйгагүй тэмүүлэл биш. Ямар нэг зүйлийг
хийх хариуцлагыг өөр дээрээ авсан бол ямар ч шалтаг заадаггүй, учир нь тэр
мөрөөдөл байдаг. Ямар нэг зүйлийг зүгээр л сонирхож байгаа хүмүүсийг сургаж,
бэлтгэх хэрэггүй гэж үздэг. Учир нь сонин дээрээ сортолзоод, сонирхол нь
буурахаар залхдаг.
Харин
өөртөө хариуцлага хүлээж байгаа хүнийг л сургаж бэлд гэж зөвлөдөг. Учир нь тэд мөрөөдөлдөө үнэнч байж, уйгагүй
тэмүүлэлтэй суралцдаг. Тиймээс таны мэргэжил сонирхол төдий сонголт уу?, эсвэл
мөрөөдөл чинь байна уу? Гэдгийг нягтлан шалгах хэрэгтэй юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
миний мэргэжил миний мөрөөдөл байсан
ReplyDelete